БНАСАУ-ын эрх баригчид Сохэ пуужингийн туршилтын полигон дээр нөхөн сэргээх ажил явуулж байгааг Вашингтоны Генри Стимсоны нэрэмжит төвийн дэргэдэх 8North цахим портал мэдээллээ. Шинжээчид хиймэл дагуулаас авсан зургуудыг шинжилж үзсний үндсэн ийм дүгнэлтэд хүрсэн байна.
Нөхөн сэргээх ажлыг өнгөрөгч хоёрдугаар сарын 16-наас гуравдугаар сарын 2-ны хооронд эхлүүлсэн байх гэж мэргэжилтнүүд таамаглаж байгаа бөгөөд Пхеньян полигоноо буулгана гэж амласан ч амлалтдаа хүрэхгүй байна гэж онцолжээ. Учир нь гарааны талбай дээр хоёр өргөгч кран байрлуулан, шинэ объект байгуулснаас ийн дүгнэсэн байна. Пуужингийн хөдөлгүүр турших полигоны хэсэгт мөн хоёр өргөгч кран, барилгын материалууд аваачсан нь хиймэл дагуулаас авсан зурагнаас харагдсан байна.
Түүнчлэн Сохэ дахь пуужингийн хөдөлгүүр турших объект болон гарааны цогцолборыг буулгах ажлууд 7-8 дугаар сарын эхэн хүртэл үргэлжилсэн ч үүний дараа энгийн горимоор ажиллаж эхэлсэн гэж 38North сайт өнгөрсөн онд мэдээлж байлаа. Хойд Солонгосын Тончхан-ни бүсд байх Сохэ туршилтын полигон нь Хятадтай хиллэдэг хилээс холгүйхэн, Пхеньянаас баруун хойд хэсэгт 200 км зайд, Йонбен дахь томооон цөмийн төвөөс 70 км зайд байрладаг.
Энэ полигоноос 2016 оны хоёрдугаар сарын 7-ны өдөр хиймэл дагуултай “Кванменсон-4” пуужинг хөөргөж байжээ.