Словени Улсын "Pipistrel Aircraft Group"-ээс #EASA буюу "European Aviation Safety Agency" -аар гэрчилгээжсэн "Pipistrel Virus SW-121" агаарын хөлгийн "Final Assemble"-ийг Монгол Улсад хийх саналыг албан ёсоор ирүүлжээ.
Ийнхүү Монгол Улсад орчин үеийн бага оврын агаарын хөлгийг угсарч эхэлснээр дотоодын хэрэгцээ, шаардлагыг хангахаас гадна, гадаад зах зээлд нийлүүлэх, дотооддоо нисгэгч бэлтгэх гэх мэтчилэн Ерөнхий зориулалтын нисэхийн хөгжилд олон талын ач холбогдолтой юм.
Дашрамд дурдахад, Словени Улсын "Pipistrel Aircraft Group"-ийн зохион бүтээсэн "Alpha Electro" анхны цахилгаан хөдөлгүүрт хөнгөн агаарын хөлөг "EASA" буюу "European Aviation Safety Agency" -аар гэрчилгээжиж байгаа юм байна. Агаарын хөлгийг нисэхийн сургалтад ашигласнаар нисгэгч бэлтгэх зардал 4-5 дахин буурна гэж үзэж байна.
Сэтгэгдэл (10)