Монголбанк өнгөрсөн хоёрдугаар сард 84.1 кг алт худалдан авчээ. Түүнчлэн мөн хугацаанд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 9.5 кг алт, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 2.3 кг алт тус тус худалдан авсан байна.
Энэ нь өмнөх оны мөн үеэс 81 хувиар буурсан үзүүлэлт аж. Тодруулбал, өнгөрсөн оны хоёрдугаар сард Монголбанк 438.6 кг алт худалдан авч байжээ.
Монголбанк энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ таван хувь, алтны зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч 0-5 хувийг нэмж, нийт 5-10 хувиар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулж алт олборлогч байгууллага, иргэдээс худалдан авч байна. Харин өнгөрсөн хоёрдугаар сард алтны зах зээлийн үнэ 1300 ам.доллараас дээш ханштай байсан тул ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 10 хувьтай тэнцүүлж авчээ. Өөрөөр хэлбэл, Монголбанк нэг грамм алтыг 111.748.31 төгрөгөөр худалдан авчээ.
Сэтгэгдэл (2)