ХДХВ-ын халдвартай хүнийг бүрэн эмчилсэн хоёр дахь тохиолдол бүртгэгджээ. Халдвар авсан хүмүүсээс хамгийн анх эрүүлжсэн хүн нь “Берлиний өвчтөн” гэж нэрлэгддэг Тимоти Рей Браун юм. Тэрбээр 2007 онд үүдэл эс шилжүүлэн суулгаснаас хойш гурван жилийн дараа давтан үзлэг, шинжилгээ хийхэд цусанд вирусын эс устсан нь батлагдсан байна.
Тэгвэл ХДХВ-ын халдвартай иргэнд мөн үүдэл эс суулгах мэс заслын аргаар вирүсийг устгасан байна. Тодруулбал, өвчтөнд вируст төрөлхийн тэсвэртэй хүний үүдэл эсийг шилжүүлэн суулгаснаар бүрэн эмчилж чадсан талаарх мэдээлэл Нью-Йорк Таймс сонины нийтлэгджээ. Уг нийтлэлд өвчтөн ХДХВ-ын халдвар аваад 15 жил болсон бөгөөд 2016 онд хорт хавдар туссан гэж оношилсны дараа үүдэл эс шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн байна.
Мэс ажилбар амжилттай болсны дараа Нидерландын Анагаахын төвийн вирус судлаач Аннемари Венсинг “ХДХВ бүрэн эмчлэгдэх боломжтой гэдгийг хүмүүст ойлгуулах, итгэл найдвар төрүүлсэн үйл явдал боллоо ” хэмээн ярьжээ.