Их Британий cable.co.uk сайтын судлаачид дэлхийн 230 улс, бүс нутгийн гар утасны дата багцын үнэ тарифыг харьцуулсан жагсаалт гаргажээ. Жагсаалтыг Энэтхэг улс 1Gb дата багцын үнэ 0.26 ам.доллараар хамгийн хямд үнэтэй мобайл датагаар тэргүүлсэн бол хамгийн өндөр үнэтэй датаг Африкийн Зимбабве Улс 75.20 орчим ам.доллараар хэрэглэдэгээр шалгарчээ. Дэлхий дахинд 1Gb дата багцын үнэ дунджаар 8.53 ам.доллар байдаг юм байна.
Харин манай улсын хувьд 1Gb датаг 0.82 ам.доллараар хэрэглэдэгээрээ жагсаалтын наймдугаарт жагсчээ.
Дэлхийд хямд датагаар тэргүүлж буй 10 орон.
- Энэтхэг ($0.26)
- Киргизистан ($0.27)
- Казахстан ($0.49)
- Украин ($0.51)
- Руанда ($.056)
- Судан ($0.68)
- Шри Ланка ($0.78)
- Монгол ($0.82)
- Мьянмар ($0.87)
- Ардчилсан Конго ($0.88)