БНХАУ-ын шатахууны үнэ тонн тутамдаа 270 юань, дизель түлшний үнэ 260 юаниар тус тус нэмэгджээ.
Тухайлбал, АИ-92 бензин литр тутамдаа 0.21, АИ-95 бензин 0.22, дизель түлш 0.22 юаниар үнээ нэмсэн аж. Өөрөөр хэлбэл, энгийн суудлын машины банкыг 50 литрийн багтаамжтай гэж үзвэл АИ-92 бензинээр банкаа дүүргэхийн тулд жолооч өмнөхөөсөө 10.5 юань илүү төлж байна гэсэн үг юм.
Хятадын энэ удаагийн нефтийн үнийн өсөлт нь 2019 он гарснаас хойш дөрөв дэх удаагийнх бөгөөд мөн жилийн дотор анх удаа дөрөв дараалан өсөж байгаа аж. Олон улсын нефтийн үнийн хэлбэлзэл нь Хятадын дотоодын боловсруулсан нефтийн үнэ нэмэгдэх гол шалтгаан хэмээн албаныхан үзжээ.