АНУ-ын нутагт буй Хятадын түүх, соёлтой холбогдох эл өлгийн зүйлийг нутагт нь буцаахаар болжээ.
Тодруулбал, АНУ-ын нутагт Хятадын түүх соёлын 361 ширхэг эд өлгийн зүйл, дурсгалыг талууд нутаг буцаах тухай гэрээнд уржигдах гарын үсэг зуржээ.
АНУ-ын Индиана мужийн Индианаполис хотын Айтельёргийн музейд болсон гэрээ үзэглэх ёслолын үеэр Хятадын Үндэсний соёлын өвийн захиргааны орлогч дарга Ү Бинь “Энэ зөвшилцөл хоёр орны ард түмний найрамдал нөхөрлөл, соёлын солилцоонд нэн тустай онцгой түүхэн явдал боллоо” хэмээн тэмлэглэжээ. Харин АНУ дахь Хятадын Элчин сайдын яамнаас гаргасан мэдэгдэлд энэхүү гэрээг “Америкийн ард түмний сайхан сэтгэл, сайн санааны илрэл” хэмээн онцолсон байна.
Хоёр улс уг гэрээтэй төстэй гэрээг хамгийн сүүлд 2009 онд үзэглэж байжээ.
Сэтгэгдэл (1)