Олон улсын хөдөө аж ахуйн үзэсгэлэн Францын нийслэл Парис хотноо нээлтээ хийжээ. Энэ үеэр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Европын холбооны гишүүн орнуудыг шинэлэг сэтгэлгээнд тулгуурлан хөдөө аж ахуйн хамтын бодлогоо эрэлхийлэхийг уриалсан байна. Түүнчлэн байгаль орчныг хамгаалах болон өрсөлдөх чадварыг уялдуулсан хөдөө аж ахуйн хөгжлийн хэлбэрийг бий болгохыг сануулжээ.
1964 оноос анх зохион байгуулагдаж эхэлсэн тус үзэсгэлэн энэ жил 56 дахь удаагаа болж буй юм. Үзэсгэлэнд нийт 69 улс болон бүс нутгаас 1000 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаа аж. Тус арга хэмжээ есөн өдөр үргэлжлэх юм байна.
Б.Лхам