Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүүхдийг хамгийн багадаа зургаан сар хүртлээ зөвхөн эхийн сүүгээр хооллож байж эрүүл өсч бойжино хэмээн зөвлөдөг. Тэгвэл БНХАУ-ын Хөгжил, судалгааны сангийхан тус улсын нярай хүүхдүүдийн ердөө 30 хувь нь эхийн сүүгээр хооллож байгааг тогтоосон байна. Мөн хамгийн хүн амтай манай урд хөршид одоогоор 43 орчим хувьтай байгаа нь дэлхийн дунджаас бага үзүүлэлт юм. Дээрх сангийн судалгааны дүнд дурдсанаар дэлхийн хүн амын 5.1-ийг бүрдүүлдэг Хятад улс дэлхийн бүх нэмэлт тэжээлийн 3.1-ийг хэрэглэж байгаа нь сэтгэл түгшээсэн мэдээ болж байна. Тиймээс нярайн нэмэлт тэжээлээс аль болох татгалзахыг эцэг эхчүүдэд уриалжээ.