Бельгийн нийслэл Брюссель хотноо өнгөрсөн лхагва гаригт шоколадаар урласан загварын шоу болжээ.
Уг шоу нь зургаа дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд арга хэмжээнд шоколад үйлдвэрлэгч 130 гаруй аж ахуйн нэгж, борлуулагч, загвар зохион бүтээгч оролцсон байна. Бельги улсын шоколадны соёл, уламжлалыг загварын урлагаар дамжуулан харуулсан тус загварын шоу гурав хоног үргэлжилжээ.