БНХАУ-ын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр шинэ цэвэрлэх байгууламж барих ажил өнөөдөр эхэлж байна.
Шинэ цэвэрлэх байгууламж нь хуучин цэвэрлэхийн биопрудын зориулалтаар ашиглагдаж байсан 40 га талбайд баригдах юм. Үүний 24.7га буюу 61 хувьд нь барилга байгууламжийг барих аж. Цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноор нийслэлийн ундны эх үүсвэр болсон Туул гол болон хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, ажлын байр нэмэх, хүн амын ажиллах амьдрах таатай нөхцөл бүрдүүлэх зэрэг нийгэм, эдийн, засаг, экологийн онцгой ач холбогдолтой гэдгийн албаныхан хэлж байна.
Шинэ цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн усыг АНУ-ын Мянганы сорилын сангийн буцалтгүй тусламжийн компакт гэрээний хүрээнд хэрэгжих “Ус дахин боловсруулан дулааны станцуудын хөргөлтийн системд ашиглах төсөл”-ийн хүрээнд үйлдвэрийн технологийн хэрэгцээнд ашиглах юм. Уг байгууламжийг гурван жилийн хугацаанд барих бөгөөд 2022 онд буюу хугацаандаа хийх боломжтой гэдгийг хэлж байгаа бөгөөд төслийн нийт өртөг 267 сая ам.доллар юм.
Энэ талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Уг ажил нь нийслэлийн ард иргэдийн эрүүл аюулгүй байдлыг хангахад онцгой үүрэг гүйцэтгэнэ. Хамтран ажилласан бүх байгууллагад Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархаж байгаагаа илэрхийлээд БНХАУ-д айчлахдаа шинэ цэвэрлэх байгууламж барих асуудлыг шийдсэн нь өнөөдөр ийнхүү биелэлээ олж байгаад баярлаж байна. Олон том бүтээн байгуулалтууд энэ хавар эхэлж байна. Сэтгэл байвал ямар ч ажил бүтдэг юм" хэмээн онцлон тэмдэглэв.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)