Вьетнамын нийслэл Ханой хотод болж буй АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын түүхэн дээд хэмжээний уулзалтын хүрээнд орон нутгийн цагаар 11.55 цагаас болох ёстой байсан ч АНУ-н Ерөнхийлөгч Дональд Трамп тодорхой бус шалтгаанаар уулзалтыг цуцалсан байна.
Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс мэдэгдэл хийсэн бөгөөд уулзалт цуцлагдсан шалтгааныг дурдаагүй байна. Шинжээчдийн таамаглаж байгаагаар Трампын өмгөөлөгч асан Майкл Коэн Ерөнхийлөгчийнхөө эсрэг мэдэгдэл хийсэнтэй холбоотой байж болзошгүй гэжээ.
Дональд Трамп энэ удаагийн уулзалтаас ямар нэг эн үр дүн хүлээхгүй байгаагаа өчигдөр мэдэгдсэн. Тиймдээ ч Ким Жон Унтай хамтарсан хэлэлцээнд гарын үсэг зурах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Хэлэлцээр үр дүнд хүрэх эсэх нь тодорхойгүй байгаа ч БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Вьетнамд үлдэж айлчлалаа үргэлжлүүлэх юм байна.