АНУ-ын Хьюстон хотод жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг Кобвойн наадам өнгөрсөн даваа гаригт нээлтээ хийжээ.
Түүнчлэн уг наадмын нээлтийг сонирхож үзэх хүмүүсийн тоо өнгөрсөн оныхтой харьцуудахад нэмэгдсэн бөгөөд 70 мянган хүний багтаамжтай гол танхим дүүрч, 1000 гаруй хүн зогсоогоороо арга хэмжээн үзжээ. Өнгөрсөн онд тус наадмыг 2.4 сая хүн үзсэн аж.
Наадам ирэх гуравдугаар сарын 17-ны өдрийг хүртэл үргэлжлэх төдийгүй өдөр бүр төрөл бүрийн үйл ажиллагаа зохион байгуулагдах гэнэ.
Кобвойн наадмыг 1932 оноос тэмдэглэж эхэлсэн бөгөөд өдгөө дэлхийд алдартай наадмын нэг болжээ.