Энэ онд зургаан компани ногдол ашиг тараахаар бүртгүүлжээ. Тодруулбал, “Говь”, “Монгол базальт”, “Тавантолгой”, “Баян тээг”, “Хөвсгөл алтан дуулга”, “Техник импорт” ногдол ашиг тараахаар болжээ. Эдгээр компаниуд өмнөх жилд ч ногдол ашиг тараасан билээ. “Техник импорт” компанийн тухайд өнгөрсөн оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 500 төгрөг буюу нийт 723.3 сая төгрөгийн ногдол ашгийг хуваарилахаар шийдвэрлэсэн байна.
Тус компани ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн жагсаалтыг ирэх сарын 11-ээр тасалбар болгож, түүнээс сарын дараа олгож эхлэх аж.
Сэтгэгдэл (2)