Монголбанк 2018 онд нийт 22 тонн алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 20 тонныг авч байснаас 9.5 хувиар өссөн байна. Монголбанкнаас “Алт худалдан авалтын дүн өмнөх оны мөн үеэс давж биелэхэд 2018 оны зургадугаар сарын 04-нөөс аравдугаар сарын 30-ны өдрийг дуустал “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяныг улс орон даяар амжилттай хэрэгжүүлсэн нь эерэгээр нөлөөллөө. Мөн энэ оны аравдугаар сарын 15, 18-нд орон нутагт буюу Дархан-Уул, Баянхонгор аймагт байгуулсан алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн төв байгуулсан нь үр дүнгээ ийн өгч байна” хэмээн үзсэн аж. Монголбанк 2019 оны нэгдүгээр сард 597 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 1.1 тонн алт худалдан авч байсанаас 531 кг дутуу буюу 47 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Р.Хишиг
Сэтгэгдэл (1)