Монголбанкны Эдийн засгийн судалгаа, сургалтын хүрээлэнгийн газраас арилжааны банкуудын ТУЗ-ийн хараат бус гишүүдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсад банк, санхүүгийн салбар үүсэж, хөгжсөний 95 жилийн ойг угтан зохион байгуулж буй “Банкны хөгжил-95 жил” аяны хүрээнд санал солилцжээ. Мөн арилжааны банкуудын ТУЗ-ийн хараат бус гишүүдийн зүгээс гарсан саналуудыг холбогдох газруудад хүргүүлж, цаашид ТУЗ-ийн хараат бус гишүүдийн хоорондын харилцаа, Монголбанктай хамтран ажиллах уялдаа холбоог өргөжүүлэх шаардлагатай байгааг онцлов.
Б.ЛХАМ