Монголын хөрөнгийн биржийн үнэт цаасны III ангилалд бүртгэлтэй “Монгол базальт” ХК-ийн ТУЗ-ийн энэ сарын 1-ний өдрийн дугаар 02 тоот тогтоолоор компанийн 2018 оны цэвэр ашгаас нийт 56.4 сая төгрөг буюу нэгж хувьцаанд нэг төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэжээ.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийг ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоох бөгөөд ногдол ашгийг компанийн мөнгөн урсгалын нөхцөлийг харгалзан ирэх аравдугаар сарын 1-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн хооронд "ҮЦТХТ" ХХК дахь хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар болжээ.
Б.ЛХАМ