Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Э.Амартүвшин энэ оны анхны тоглолтоо Италийн Торино хотын “Театро Рэжио” театрын тайзнаас эхлүүллээ. Тэрбээр тус театрт энэ сарын 9, 12, 14, 16-ны өдрүүдэд Ж.Вердийн сонгодог бүтээл болох “Риголетто” дуурийн гол дүрд дөрвөн удаа дуулах бөгөөд тоглолтынхоо дараа Пьяченца хотын театрт Ж.Пуччинигийн “Тоска” дуурийн Гүн Скарпьягийн дүрд дуулах юм байна.
Сэтгэгдэл (3)