“Юниверсал” студийн захиалгаар зохиолч Jonathan Stokes Чингис хааны тухай киноны төслийг дуусгахаар ажиллаж байна.
Адал явдалт уг кинонд Чингис хааны нууцлаг булшийг хайж байгаа тухай гарах бөгөөд гол дүрд Dwayne Johnson тоглох төдийгүй хамтран продюсерээр нь ажиллахаар төлөвлөжээ. Кинонд Dwayne Johnson Чингис хааны онгонг хайх бөгөөд ийн аялахдаа олон адал явдал, саад бэрхшээлтэй тулгах аж. Дашрамд өгүүлэхэд одоогоор Чингис хаан болон Алтан ургийн нэг ч хааны булш олдоогүй бөгөөд домогт өгүүлснээр түүний шарилыг Дэлүүн болдог уулын өвөрт хөдөөлүүлсэн гэдэг ч 1990 оноос хойш Монгол, Япон, Америкийн хамтарсан экспидиз байгуулагдаж, эрэл хийсэн ч үр дүнд хүрээгүй юм.
Сэтгэгдэл (1)