Монголбанк энэ оны нэгдүгээр сард 597 кг алт худалдан авсан нь өмнөх оны мөн үед 1.1 тонн алт худалдан авч байснаас 531 кг-аар дутуу буюу 47 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Тодруулбал, Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 13 кг, Баянхонгор аймаг дахь салбар гурван кг алтыг худалдаж авсан үзүүлэлттэй байна. Монголбанкны алт худалдан авалт өмнөх оноос буурсан үзүүлэлттэй байгаа нь “Ашигт малтмалын тухай хууль”-д 2014 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ 2.5 хувь, нэмэлт төлбөрийн хэмжээ 0 хувьтай тэнцүү болгосон хуулийн хугацаа 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр дуусгавар болсонтой холбоотой гэлээ.
Энэ сарын байдлаар нэг грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 109,728.25 төгрөг байна.
Г.Алимаа
Сэтгэгдэл (4)