Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй "МИК Холдинг" ХК-ийн 100 хувийн охин компани болох "МИК ОССК" ХК нь өнгөрсөн мягмар гаригт гурван жилийн хугацаатай, жилийн 9.75 хувийн хүүтэй нийт 250 сая ам.долларын үнийн дүн бүхий бондыг олон улсын санхүүгийн зах зээлд арилжаалжээ.
Тус компани нь олон улсын үнэлгээний агентлагуудаас "В" үнэлгээтэй бөгөөд Монголын хөрөнгийн биржийн бүртгэлтэй компаниуд дотроос хамгийн анхны олон улсын санхүүгийн зах зээлд бонд арилжаалсан компани боллоо.