Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Син Хаймиг хүлээн авч уулзжээ.
Уулзалтаар хоёр орны хамтын ажиллагаа, гадаад худалдаа болон хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр шинээр хэрэгжүүлэх томоохон төслүүдийн явцын талаар санал солилцсон байна. Тухайлбал, нийслэлийн төв цэвэрлэх байгууламж, хилийн боомтын дэд бүтэц, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам, 1008 айлын түр суурьшуулах орон сууц барих зэрэг төслүүдийн талаар ярилцжээ.
Мөн энэ онд Монгол Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан хоёр тал хамтран хэд хэдэн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл (2)