Ирэх долоо хоногт НӨАТ-ын буцаан олголт олгоно гэдгийг Сангийн яамнаас мэдэгдлээ. Тодруулбал, Татварын Ерөнхий газраас энэ сарын 28-ний дотор НӨАТ-ын буцаан олголт авах иргэдийн мэдээллийг нягталж, шалган бүх тооцооллоо цэгцэлж, Сангийн яаманд ирүүлэх юм байна. Тэгвэл дээрх мэдээлэл нэгтгэгдсний дараа буюу ирэх долоо хоногийн эхнээс НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг иргэдийн данс руу шилжүүлнэ гэдгийг Сангийн яамнаас мэдэгдэв. Харин энэ талаар Татварын ерөнхий газраас тодруулахад “Энэ сарын 28-нд багтаж, бүх мэдээллээ явуулна. Үүний дараа 45 хоногийн дотор буцаан олголт хийх ёстой. Ингэхдээ Татварын ерөнхий газраас Сангийн яаманд мэдээлэл хүргүүлэхээр санхүүжилтээ шийдэж, Монголбанкинд шилжүүлснээр НӨАТ-ын буцаан олголт иргэдийн дансанд орох юм байна.
Г.Нацаг
Сэтгэгдэл (1)