"Боловсрол" телевизээс санаачлан зохион байгуулж буй “Mongolia’s Next Top Model" /MNTM/ шоу нэвтрүүлгийн ялагчаар Б.Анужин, талийгаач Ч.Чамин-Эрдэнэ нар тодорлоо.
Тус шоуны ялагч болсон 18 настай Б.Анужин 20 сая төгрөг, Итали улсын Милан хотын загварын агентлагтай гэрээ байгуулах эрхийн эзэн болж байна. Харин талийгаач Ч.Чамин-Эрдэнэд олгосон ялагчийн цом болон 20 сая төгрөгийг түүний дүү н.Чамин-Эрхэст гардуулсан юм. Мөн шүүгчид түүний гэгээн дурсгалд зориулан нэвтрүүлэгт оролцож байсан үеийнх нь зураг авалтуудаас үзэгчдэд хүргэж, эмгэнэл илэрхийлэн, хүндэтгэл үзүүлэв.
Тус шоу нэвтрүүлэгт 400 гаруй охид, бүсгүйчүүд бүртгүүлснээс 16 охин шалгарч ийнхүү шилдэгээ шалгарууллаа.
Ч.Энхнамир
Сэтгэгдэл (4)