Хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 4.4 хувиар өсчээ. Тодруулбал, хонины ястай махны дундаж үнэ 7219 төгрөг байгаа бөгөөд өмнөх сараас 7.9 хувь, үхрийн ястай махны үнэ 8.2 хувь, үхрийн цул махны дундаж үнэ 10987 төгрөг буюу 9.9 хувь, ямааны ястай махны үнэ 9 хувь, адууны ястай махны дундаж үнэ 6745 төгрөг буюу 5.8 хувиар тус тус өссөн байна.
Түүнчлэн гурилын үнэ өнгөрсөн сартай харьцуулахад 1.3 хувиар, элсэн чихрийн дундаж үнэ 2.2 хувиар, төмс, хүнсний ногооны дундаж үнэ 1-10 хувиар, сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ 0.5-13.6 хувиар тус тус өсчээ.