Монголын улсын нэрийг дэлхийд сурталчилж, сумогийн ертөнцийг шуугиулж явсан Асашёорюү Дагвадорж бол яах аргагүй Монголын сод хүн. Авъяас хөдөлмөр, ааш авираараа ч гэсэн бусдаас онцгойрч байдаг нэгэн.
1. Долгорсүрэнгийн Дагвадорж нь Улаанбаатар хотод 1980 оны 9 сарын 27-нд төрсөн. Одоо 32 настай.
2. Аав Донровын Долгорсүрэн нь үндэсний бөхийн улсын заан, ээж Х.Пүрэвбадам нь 25 дугаар бааз буюу хожим Автокомбинат болсон тээврийн байгууллагын нягтлан хийж байсан аж.
3. Энэ гэр бүл дөрвөн хүүтэй, нэг охинтой. Хүү Д.Сумъяабазар нь улсын аварга, Д.Сэржбүдээ нь улсын начин цолтой бөхчүүд юм. Харин бага хүү нь Д.Дагвадорж.
4. Түүний эхнэрийг Г.Тамир гэдэг. Д.Дагвадорж , Г.Тамир нар нэг охин, нэг хүүтэй .
5. Түүнийг бага байхад нь Доржоо хэмээн дууддаг байжээ.
6. 1996 оны баяр наадмаар Дагваа өсвөрийн барилдаанд түрүүлж байжээ.
7. Аваргын жин 150 кг.
8. 6 настай байхдаа Япон орныг зорьж Мэйтокү хэмээх спортын ахлах сургуульд элсэн орсноор сумогийн ертөнцөд хөл тавьж байсан. 1999 онд анхны башёд барилдах эрхээ олж авчээ.
9. Тэрээр сүмогийн 68 дах Монголын анхны ёкозүна бөгөөд тэрхүү цолоо 2003 оны 1 сард авчээ. Асашёорюү нь сүмогийн түүхэн дэх хамгийн амжилттай ёкозүна нарын нэг бөгөөд нийт 25 удаа макүүчид түрүүлсэн байна.
10. Сонирхолтой, мартагдашгүй барилдаан нь 2004 оны Нагояагийн башёд Котоновакатай барилдсан барилдаан байсан аж.
11. 2005 онд нэг жилийн бүх башод түрүүлсэн анхны сүмоч болсон.
12. Тэрээр барилдаж байхдаа сарын цалин 2.8 сая иен авдаг байсан. Монгол төгрөг рүү шилжүүлвэл 28 сая төгрөг.
13. Сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадоржийн зодог тайлах ёслол 2010 оны 10 сарын 3-нд болжээ. Түүний зодог тайлах ёслолд озэки Чиётайкайн болон гадна, дотны олон зочид ирсэн бөгөөд 360 хүн түүний үсэнд хүрэх ёсыг гүйцэтгэжээ.
14. Их аварга Асашёорюү 2003 оны тавдугаар сараас сумо бөхийн ёкозүна цолтон болсон билээ. Дээд зиндаанд 25 удаа түрүүлж, нийт 669 ялалт байгуулж байсан. Эзэн хааны тэргүүн цомыг 25 удаа хүртэн сумогийн түүхэнд гуравдугаарт эрэмбэлэгдсэн юм.
15. Асашёорү гарамгай барилдааны шагналыг гурав, дайчин барилдааны шагналыг нэг удаа хүртэж байсан.
16. Монголын нэрийг дэлхийд гаргасныг нь үнэлж Монгол улсын гавъяат тамирчин, хөдөлмөрийн баатар цолтой.
17. Их аварга өнгөрсөн 5 дугаар сард МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчилсан тухай мэдсэн даруйдаа Хонгконгоос шууд нисэн Монголд ирсэн. Тэрээр Н.Энхбаярыг дэмждэг.
18. Түүнд “Hummer H1 alpha”, “lexus 570” зэрэг үнэтэй SUV-ууд байдаг ч тэрбээр хүлээн авалт, баяр ёслолд “УНБ 00-68” улсын дугаартай седанаа хөлөглөх дуртай.
19. Их аваргын машинууд 00-68 гэсэн улсын дугаартай бөгөөд энэ нь сүмо бөхийн 68 дахь их аварга гэсэн утгыг илэрхийлдэг гэдэг.
20. Д.Дагвадоржийн тухай “Асашёорюү бол нийтлэг төрхтэй, гадаад хүн” нэртэй ном худалдаанд гарсан. Тус ном 1260 иен буюу монголоор 19 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд аваргын хувийн амьдрал болон спортод гаргасан амжилтын тухай өгүүлдэг аж.
21. Д.Дагвадорж аварга эхнэр Г.Тамиртаа гар хүрч, хөл дээрээ зогсож чадахгүй болтол нь зодсон тухай хэвлэл мэдээллээр цацагдаж байсан.
22. Өвөрхангай аймгийн Есөн зүйл сумын 80 жилийн ойн баярын үеэр ах Д.Сумъяабазарыгаа УИХ-ын сонгуульд дэмжсэнгүй хэмээн сэтгүүлчийг нүүр, нүдгүй зодсон тухай яриа байдаг.
23. Улсын арслан Х.Мөнхбаатарын толгойн тус газарт нь хутгалсан гэх мэдээлэл хэвлэл мэдээллээр цацагдаж байсан ч тэгэсхийгээд намжсан билээ.
24. Хятадын алдарт жүжигчин Жет лигээс сэтгүүлч “Та бол нэгэн цагийн баатар. Харин одоо таны хувьд манай үеийн баатар гэж хэлэх хүн байна уу?” гэж асуужээ. Харин тэрбээр “Байлгүй яахав. Монголын Асашёорюү байна шүү дээ” гэж хариулж байжээ.

Ц.Болор 24tsag.mn
Сэтгэгдэл (39)