Саяхнаас цахим орчинд “Хувьсал” продакшны жүжигчин А.Ганчимэг, “Фантастик” продакшны жүжигчин Б.Тамир нарын хайр сэтгэлийн холбоотой болсон талаарх яриа газар аваад буй. Тэд өмнө нь тус тусын амьдрал зохиож байсан удаатай. Жүжигчин А.Ганчимэгийн хувьд “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд хамтарч тоглосон жүжигчин Б.Энхүүштэй хайрын романс үүсгэж хүүхэдтэй болсон ч харамсалтай нь тэдний харилцаа удаан үргэлжлээгүй юм. Харин Б.Тамирын хувьд “Маск” продакшины жүжигчин Э.Золзаяатай ханилж бяцхан охины ээж, аав болцгоосон ч мөн л удалгүй хөндийрсөн. Үүнээс гадна Б.Тамир жүжигчин Н.Мөнхсоёлтой хэсэг хугацаанд хамтран амьдарч байсан билээ.
Холливудын алдартай хосуудын адил олны анхааралд байнга өртөж явдаг найруулагч Б.Тамир, жүжигчин А.Ганчимэг нар хайрын холбоо үүсгэсэн гэх яриа гарсан нь яг бодитой эсэхийг хэн ч батлаагүй байна. Гэхдээ үнэн байх аваас Монголын кино урлагт чадварлаг жүжигчид дэр нэгтгэсэн сайхан түүхийг нэгээр арвижуулах биз ээ.
Ч.Энхнамир
Сэтгэгдэл (22)