Ес эхэлж хүйтний эрч эрс чангарч буй энэ үед Та өөрийн авто машинаа дулаан зогсоолд биш гадаа хонуулсаар байгаа юм биш биз? Тэгвэл жавартай хүйтэнд машинаа хонуулснаар гардаг сөрөг талуудыг хүргэж байна.
1. Аккумлятор эвдрэхэд илүү эмзэг болдог
Жирийн аккумлятор 3 жил ажиллах хугацаатай байдаг. Харин огцом хүйтэнд илүү хүчдэл шаардагдаж асахад илүү өндөр хүчдэл шаардагддаг учраас эдэлгээ богиносдог.
2. Машины тос, тосолууд өвөл өтгөрдөг
Хүйтэнд машины тос болон тосолууд өтгөрч дамжуулах үйл ажиллагаа нь удааширч аюултай болдог. Тэр дундаас хамгийн эмзэг нь хропны тос байдаг. Хропны тосолгоо муудсанаас үүдэн хөдөлгүүр эвдрэх, муудах шалтгаан болдог байна.
3. Хүйтэн агаар нь дугуйнд халгаатай
Өвлийн хүйтэнд машинаа гадаа хонуулахад дугуй нь хийгээ байнга алддаг. Нэг цаг гадаа тавихад дугуйн даралт нэг куб/см хий алддаг аж. Халтиргаа гулгаа ихтэй манай улсад дугуй сайн хийтэй байх нь чухал гэдгийг инженерүүд тогтмол зөвлөсөн байдаг.
4. Шатахуун зарцуулалт ихэсдэг
Өвөл хүйтэнд шатахууны хэрэглээ огцом ихэсдэг нь замын гулгаанаас болж таны дугуй хангалттай зууралт өгдөггүй болон таны мотор хэвийн шатахуун хэрэглээний нөхцөлд орох гэж илүү уддагтай холбоотой.
Хэрэв Та авто машинаа энэхүү эрсдлүүдээс хамгаалах дулаан авто зогсоолтой хараахан болж амжаагүй бол Та бүхэнд ХХБанк хамгийн таатай нөхцөл бүхий авто зогсоолын зээлийг санал болгож эхэлснийг дуулгахад таатай байна. Энэхүү зээл нь харьцангуй таатай нөхцөлтэй бөгөөд Та энэхүү зээлийг заавал орон сууцны зээлтэй хослуулж авах шаардлагагүй зөвхөн авто зогсоол худалдан авах зорилгоор авах боломжтой.
Мөн нэмэлт мэдээлэл дуулгахад Та ХХБанкнаас орон сууцны зээлтэй бол урьдчилгаа төлбөргүйгээр авах боломжтой юм.
Харин Та шинээр ХХБанкнаас орон сууцны зээлд хамрагдахаар судалж байгаа бол авто зогсоолын зээлийн урьдчилгаа төлбөр болон зээлийн шимтгэл төлөх шаардлагагүй.
Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.tdbm.mn/mn/18/c?m21&mc=12369
ХХБанкны сошиалд нэгдээрэй.