Монголбанк 2018 онд 22 тонн алт худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.5 хувиар өссөн үзүүлэлт аж.
Уг үзүүлэлт өсөхөд өмнөх оны зургадугаар сарын 4-ний өдрөөс аравдугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд хэрэгжүүлсэн “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аян эерэгээр нөлөөлжээ. Мөн тус оны аравдугаар сарын 15, 18-нд Дархан-Уул, Баянхонгор аймагт алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн төв байгуулсан нь үр дүнгээ өгсөн байна.