Баян-Өлгий аймгийн Өлгий хотод энэ оны 7 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд буусан уулын үерт 530 өрхийн 2512 иргэн өртөж их хэмжээний хохирол учирсан билээ.
Үерийн гамшигт өртсөн ч зовлон тоочиж хойш суулгүй амьдралаа өөд татахын төлөө хөдөлмөрлөн зүтгэж буй Баян-Өлгий аймгийн ард иргэддээ урам өгөх зорилгоор “Сайн ажиллаж сайхан амьдаръя” уриан дор нэгдсэн Төрийн банкны Окей клубээс санаачлан Төрийн банкны Баян-Өлгий салбартай хамтран ажилтнуудынхаа дэмжлэгээр Баян-Өлгий аймгийн үерт өртсөн 25 айл өрхийн хүүхдүүдийг Төрийн банкны Баян-Өлгий салбарын хамт олон хүлээн авч, халуун дотно яриа өрнүүлэн, урмын үгээр урамшуулан чин сэтгэлийн бэлэг өгч, шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэх ажлыг зохион байгуулсан байна.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
2019 ондоо аз жаргал, баяр баяслаар дүүрэн байхыг хүсэн ерөөе.