Монгол Улсын Үндсэн хууль болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн төрийн мэдлийн өмчийг иргэдэд өмчлүүлэх хуулийн төслийг иргэн Р.Ууганбаяр, Д.Лхагвасүрэн, М.Сайнбаяр нар боловсруулжээ.
Уг боловсруулсан хуулийн төсөл нь дэмжигдвэл “Иргэд өмчилж авсан хувьцаагаа барьцаалах, худалдах, худалдан авах, бэлэглэх, өвлүүлэх, бусдад шилжүүлэх зэрэг захиран зарцуулах эрх нээлттэй болох юм. Мөн хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн биржид арилжих боломжийг бүрдүүлэх үүргийг Засийн газар хүлээх бөгөөд нийт хувьцааны 15 хувийг алтан хувьцаа эзэмшигч буюу Засгийн газар батлан даах”-аар хуулийн төсөлд тусгажээ.
Тэд улсын баялгийг ард түмэнд өмчлүүлэх талаар хуулийн төсөл боловсруулахдаа Дэлхийн банкнаас гаргасан Монгол Улсын хөгжлийн нөөцийн үнэлгээ болон ЖОРК стандартад тулгаарлан тооцоолол хийсэн байна. Тодруулбал, Дэлхийн банк болон Монгол Улсын баялгийг гурван их наяд ам.доллар, “Эрдэнэс Тавантолгой”-г 300 тэрбум ам.доллар гэж үнэлсэн байдаг байна. Тэгвэл “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны төрийн мэдэлд байгаа 85 хувь буюу 12.8 тэрбум ширхэг хувьцааг ард түмэнд өмчлүүлэхэд нэг иргэн өмнөх 1072 хувьцаан дээрээ нэмээд 3613 ширхэг хувьцаа авах аж. Хуулийн төсөл санаачилсан иргэдийн тооцоолсноор нэгж хувьцааны нэрлэсэн үнэ 53 мянган төгрөг гэлээ.
Б.Лхам
Сэтгэгдэл (97)