Хятадын дижитал эдийн засгийн эргэлтийн ДНБ-д эзлэх хувь жилээс жилд өсөж, хүрээ нь улам бүр өргөжин тэлж буй талаар тус улсын Үйлдвэрлэл, мэдээллийн технологийн яамны харьяа Мэдээлэл, харилцааны технологийн академиас мэдээллээ. Энэ оны эхний хагасын байдлаар буюу нэгдүгээр сарын эхнээс зургадугаар сарын эцэс хүртэлх хугацаанд Хятадын цахим эдийн засгийн эргэлт 16 их наяд юаньд хүрсэн байна. Энэ нь ДНБ-ий 38.2 хувьтай тэнцэж байгаа бол эл үзүүлэлт түрүү жил 32.9 хувь байжээ.
Гэхдээ цахим эдийн засагт харилцан тэнцвэргүй байдал сөргөөр нөлөөлөх хандлагатай байгаа гэнэ. Хөдөө аж ахуй, технологи, дэд үйлдвэрийн салбаруудад цахимжих явц харилцан адилгүй, өөр өөр хурдаар өрнөж буй нь бүс нутгууд хоорондын хөгжилд ихээхэн ялгаа үүсгэж байгаа аж. Үйлдвэрлэлийн бүхий л салбарт цахим холбоо, худалдаа, эдийн засгийн эргэлтийг бий болгож, тэдгээрийг нэгэн жигд хөгжүүлэхэд дахиад хэдэн жил шаардлагатайг албаныхан онцолжээ