ЭМЯ-аас шинэ он болох гэж буйтай холбогдуулан сэрэмжлүүлэг хүргэж байна.
Энэ үеэр ялангуяа хоолны хордлогод орох нь ихэсдэг. Энэ онд 560 гаруй хүн хоолны хордлогоор өвчилжээ. Мөн гэрийн халдварууд нэмэгдэх хандлагатай байгааг хэлж байна. Өнгөрсөн даваа гаригт Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын дотуур байрны 71 хүүхэд хоолны хордлогын шинж тэмдэг илэрч, эрүүл мэндийн байгууллагад тусгаарлагдан эмчлүүлж байгаа юм байна.
Тиймээс хоол хүнсийг сонгон авахдаа баталгаатай, найдвартай газраас сонгон авах, мөн жимс, хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүн, өндөг, нарийн боов зэргийг заавал хөргүүртэй газраас авах ёстой онцолж байна. Сав баглаа боодлыг сайн шалгаж, шүүс нь гоожсон, зүсэгдсэн, тунадас үүссэн эсэхийг сайн шалгах, ил зайдгай худалдаалагдаж байгаа бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг санууллаа.
Түүнчлэн шинэ жилийн баярын нэг чухал зүйл нь хүүхдийн бэлэг байдаг. Тухайн бэлэг нь эрүүл байх, дархлааг дэмждэг бүтээгдэхүүнийг бэлэглэхийг уриаллаа. Учир нь томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед сахарын гаралтйа бүтээгдэхүүнээс татгалзах нь үр дүнтэй аж. Сахарыг тогтмол хэрэглэснээр хүүхдэд шүдний өвчлөл үүсгэхээёс гадна хоосон илчлэг өгдөг байна. Хүүхэд нэг уут бэлэгнээс ойролцоогоор 300-400 грам сахар авдаг аж. Тухайн сахарыг нэг дор идсэнээр нэгдүгээрт илчлэгийн илүүдлээс үүдэн таргалалт, зүрх судасны өвчин, чихрийн шижин болон янз бүрийн халдварт өвчин үүсгэх аюултай учраас сахарын төрлийн зүйлийг бага хэмжээгээр хэрэглүүлж байхыг анхааруулж байна.
Харин хүүхдэд кальци, уураг, аминдэмээр баялаг баялаг сүү, тараг, ээдэм, ааруул, цэвэр жимс, жимсний шүүсийг бэлэг болгон өгөхийг уриалаа.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)