Шинэ он дөхөж аж ахуйн нэгж байгууллага, хамт олон баяр, ёслолыг тэмдэглэн өнгөрүүлж байгаатай холбогдуулан иргэдийн аюулгүй байдлыг хангах, гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Тээврийн цагдаагийн албанаас гудамж замын хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үзүүлэлт 23.3 хувиар буурчээ. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд энэ сард нийт 810 тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодсон зөрчил илрүүлсэн нь өнгөрсөн оны үзүүлэлтээс 247 нэгжээр буурсан аж.
Харин эхний 12 сарын байдлаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 16434 зөрчил илрүүлснээс 14322 зөрчилд жолоодох эрх хасах, 1579 зөрчилд 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулжээ.
Энэ төрлийн зөрчил гаргаж байгаа жолооч нарын 55 орчим хувь нь 18-35 насных бөгөөд эрэгтэй жолооч нар эзэлж байгаа юм байна.
Б.Лхам