Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны шинэ байрны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо.
Нээлтийн үйл ажиллагаанд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Хууль зүйн дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Жанчивдорж, Хууль зүйн дотоод хэргийн яамны харьяа газар агентлагуудын удирдлага болон Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржав, даргын зөвлөлийн гишүүд болон Мөрдөн байцаах албаны үе үеийн удирдлага, ахмад ажилтан, алба хаагчид оролцлоо.
Түүнчлэн тус албаны онцлогт тохируулан мэдүүлэг авах өрөө, гэмт хэргийн холбогдолтой эд мөрийн баримт хадгалах агуулах, хурдан муудах эд мөрийн баримт хадгалах хөргүүртэй өрөө, хүний хурлын танхим, автомашины багтаамжтай дулаан зогсоол, иж бүрэн камерын системийг шийдэж өгчээ. Мөн алба хаагчдад бялдаржуулах болон албаны бэлтгэлийн заал, хоолны заал зэргийг барьж тав тухтай орчин нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)