Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй "Баян-Алдар" ХК нь 2018 оны аравдугаар сарын 26-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаараа "Монгорүматрикс Гинко" ХХК-тай нэгдэхээр шийдвэрлэжээ.
Үүнтэй холбогдуулан уг асуудлын эсрэг саналтай байсан, эсхүл санал хураалтад оролцоогүй саналын эрхтэй хувьцаа эзэмшигчид Компанийн тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу өөрийн эзэмшлийн хувьцааг эргүүлэн авахыг компаниас шаардах эрх үүссэнийг Монголын хөрөнгийн биржээс мэдэгдлээ.
Эх сурвалж: МХБ