Замын цагдаагийн алба хаагчдаас гудамж замд хяналт шалгалтаар ажиллах хугацаандаа жолоочид замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрэм, журам, стандартыг мөрдүүлэх, сахилга, хариуцлагыг сайжруулах зорилгоор гаргасан зөрчилд хуулийн дагуу хариуцлага оногдуулж, зөрчлийн оноог 1-5 хүртэл хасч тооцож байгаа.
Тэгвэл жолоочийн зөрчлийн бүртгэлийн оноо тооцох журамд заасны дагауу он гарсаар эхний 11 сарын байдлаар нийт 187712 жолоочийн зөрчлийн оноо тооцсоноос жолоочийн оноо дуусч эрх түдгэлзсэн 2930 жолооч бүртгэлтэй байгаа нь өмнө оны мөн үетэй харьцуулахад 2,4 дахин нэмэгджээ.
Зөрчлийн оноо дууссан жолооч нар журамд заасны дагуу хүсэлт гаргаж, зохих журмын дагуу сургалтад хамрагдаж зөрчлийн бүртгэлийн 10 оноог сэргээх боломжтой юм байна.
Түүнчлэн жолооч бүр өөрийн зөрчлийн онооны мэдээллийг service.police.gov.mn сайтаар дамжуулан жолоодох эрхийн үнэмлэхний дугаараар авах боломжтой аж.
Б.Лхам