Өнөөдөр Азийн Хөгжлийн банктай Хөвсгөл, Хэнтий, Булган, Дундговь, Сүхбаатар аймгийн төвийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэн барих, гэр хороололд орлогод нийцсэн, байгальд ээлтэй 10.000 өрхийн эко орон сууц барих, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг түр хамгаалах байр барих, хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлэх, энэ чиглэлийн ажилтан албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх төслийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа.
Дээрх төслүүдийг Азийн Хөгжлийн банкны 80 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, 56 сая ам.долларын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх юм байна.
Б.Лхам
Сэтгэгдэл (2)