УИХ-ын гишүүн, Баатар ван Н.Наваан-Юндэнгийн мэндэлсний 110 жилийн ойд зориулсан Эрдэм шинжилгээний бага хурал эхэллээ.
Энэ үеэр С.Байгальсайханы “Хараагийн хазайгаагүй бургас буюу ХХ зууны Монголын Баатар ван”, сэдэвт илтгэл тавих юм. Ч.Дагвадорж “Гучаад огны хүүрнэл зохиол ба Н.Наваан-Юндэн нэрт дуучин болох нь”, Х.Мэндсайхан, Ч.Болд “Н.Наваан-Юндэнг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдүүлсэн нь”, Р.Төрдалай “Н.Наваан-Юндэнгийн гучаад оны яруу найргийн гол төлөөлөгч болох нь”, Н.Батболд “Баатар ван Н.Наваан-Юндэнгийн захидлууд”, Т.Төмөрхүлэг “Н.Наваан-Юндэнгийн дипломатч хүн болох нь”, Д.Бямбаа “Ардын хувьсгалын ойд хэвлэлийн группт ажилласан тухай дурсамж” зэрэг илтгэлүүд хэлэлцэгдэх юм.
Б.Лхам