Өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос мэдээлэл хийв.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2018 оны гуравдугаар улиралд 40.0 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 651.1 мянган ажиллагчид хамрагдсан байна.
Үндэсний статистикийн хороо нь ажиллагчдын сарын дундаж цалинг 2000-2013 онд аж ахуйн нэгж, байгууллагад суурилсан түүвэр судалгааны үр дүнгээр тооцож байсан. Харин 2014 оноос эхлэн мэдээллийн эх үүсвэрийг өөрчилж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын сангийн мэдээлэлд үндэслэн тооцож байгаа юм.
Энэ оны гуравдугаар улирлын байдлаар 240 мянган төгрөг хүртэлх цалинтай ажилагсад 7.4 хувь, 240-500 мянган төгрөгийн цалинтай ажилагсад 21.4 хувь, 500-900 мянган төгрөгийн цалинтай ажилагсад 34.7 хувь, 900-аас нэг сая 300 мянган төгрөгийн цалинтай иргэд 17.9 хувь, нэг сая 300 мянгаас нэг сая 500 мянган төгрөгний цалихтай иргэд 4.7 хувь, нэг сая 500 мянгаас дээш цалинтай иргэд 13.9 хувийг тус тус эзэлж байгаа аж.
Өнөөдрийн байдлаар улсын дундаж цалин нэг сая 31 мянга 800 төрөг байна.
Бүртгэлтэй ажилгүй иргэд 24.2 мянга байна
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2018 оны 11 дүгээр сарын эцэст 35.3 мянга, үүнээс 24.2 “68.6%” мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 11.1 “31.4%” мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд 2018 оны 11 дүгээр сарын эцэст 24.2 мянга болж, өмнөх оны мөн үеэс 77 “0.3%” хүнээр өсөж, өмнөх сараас 3.1 “11.3%” мянган хүнээр буурсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 12.8 “52.9%” мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 8.5 “35.3%” мянга нь Улаанбаатарт, 5.5 “22.6%” мянга нь Хангайн бүсэд, 4.3 “17.8%” мянга нь Төвийн бүсэд, 3.6 “14.8%” мянга нь Баруун бүсэд, 2.3 “9.5%” мянга нь Зүүн бүсэд ногдож байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 483 “2.0%” нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 232 “48.0%” нь эмэгтэйчүүд байна.
Нийгмийн даатгалын сангийн зарлага 12.5 хувиар өсжээ
Нийгмийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого 2018 оны эхний 11 сард 2.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 212.1 “11.2%” тэрбум төгрөгөөр, зарлага 1.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 213.8 “12.5%” тэрбум төгрөгөөр тус тус өслөө. Нийгмийн даатгалын сангийн орлого 2018 оны эхний 11 сард өмнөх оны мөн үеэс 212.1 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 57.7 “17.7%” тэрбум төгрөгөөр, ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 53.2 “0.1%” сая төгрөгөөр буурсан хэдий ч тэтгэврийн даатгалын сангийн орлого 205.6 “15.6%” тэрбум төгрөгөөр, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн орлого 47.7 (37.9%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.
Халдварт өвчнөөр өвчлөгчид 3.1 мянгаар буурлаа
Улсын хэмжээнд 2018 оны эхний 11 сард 70.5 мянган эх амаржиж, 71.0 мянган хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 3130 “4.6%”-аар, амьд төрсөн хүүхэд 3164 “4.7%”-өөр нэмэгдсэн байна. Энэ оны 11 дүгээр сард 6407 эх амаржиж, 6444 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 112 “1.7%”-оор, амьд төрсөн хүүхэд 110 “1.7%”-аар буурсан байна. Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл 2018 оны эхний 11 сард 941 болж, өмнөх оны мөн үеэс 18 “2.0%”-аар, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1188 болж, өмнөх оны мөн үеэс 64 “5.7%”-өөр нэмэгдсэн байна. Нялхсын эндэгдэл энэ оны 11 дүгээр сард 76 болж, өмнөх сараас 5 “7.0%”-аар, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 100 болж, 3 “3.1%”-аар тус тус нэмэгдсэн байна.
Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 80.2 тэрбум төгрөгөөр өслөө Mөнгөний нийлүүлэлт 2018 оны 11 дүгээр сарын эцэст 18.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 321.8 “1.8%” тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 3.8 “25.9%” их наяд төгрөгөөр өссөн байна. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2018 оны 11 дүгээр сарын эцэст 895.1 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 7.3 “0.8%” тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 70.4 “8.5%” тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2018 оны 11 дүгээр сарын эцэст 16.7 их наяд төгрөг болж, өмнөх сараас 263.1 “1.6%” тэрбум төгрөг, өмнөх оны мөн үеэс 3.2 “23.9%” их наяд төгрөгөөр өссөн байна.
Төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 266.4 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 2018 оны эхний 11 сард 8.2 их наяд төгрөг, зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 8.0 их наяд төгрөгт хүрлээ. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2017 оны эхний 11 сард 980.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байсан бол 2018 оны эхний 11 сард 266.4 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Энэ оны 11 дүгээр сард өмнөх сараас улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ 303.2 тэрбум төгрөг, нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээ 33.9 тэрбум төгрөгөөр буурчээ.
Импортын хэмжээ 37.6 хувиар өслөө
Монгол Улс 2018 оны эхний 11 сард 155 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 11.9 тэрбум америк доллар, үүнээс экспорт 6.5 тэрбум америк доллар, импорт 5.4 тэрбум америк долларт хүрлээ. Харин 2018 оны 11 дүгээр сард экспорт 535.9 сая америк долларт, импорт 495.9 сая америк долларт хүрч, өмнөх сараас экспорт 126.1 (19.0%) сая америк доллараар, импорт 28.6 “5.5%” сая америк доллараар тус тус буурсан байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараас 1.8 хувиар өслөө
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2018 оны 11 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх сараас 1.8 хувиар өсөж, өмнөх оны эцсээс 7.5 хувь, өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар өссөн байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2018 оны 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 7.6 хувь “согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 5.3 хувь, сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгний дэд бүлгийн үнэ 9.8 хувь”, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 8.1 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 11.0 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 16.0 хувь “цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 23.1 хувь”, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 12.7 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (63)