Худалдаа хөгжлийн банк 2012 онд Нидерландын Хөгжлийн Банк (FMO)-тай хамтран “Байгаль орчин, нийгмийн хариуцлагын эрсдэлийн менежментийн систем” хэмээх цоо шинэ ойлголтыг Монгол улсын хувьд цогцоор нь хэрэгжүүлж эхэлсэн Монголын анхны арилжааны банк билээ. Өөрөөр хэлбэл ногоон зээл, Тогтвортой санхүүжилтийн (ТоС) хөтөлбөрийг Монгол улсад анхлан нэвтрүүлсэн байгууллага юм.
Тэгвэл өчигдөр Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөр (ТоС) Монгол улсад хэрэгжиж эхэлсний 5-н жилийн ойн форум “ТоС банкны салбараас хүрээгээ тэлэх нь” сэдвийн хүрээнд 2018 оны 12-р сарын 10-нд Туушин зочид буудлын Соёмбо танхимд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.
Форумын хэлэлцүүлгээр дараах сэдвүүдийн хүрээнд танилцуулга хийгдэж, мэдээлэл солилцлоо.
- Хамтын хичээл зүтгэлээр бүтсэн ТоС-ийн 5-н жил ба ирээдүй;
- “Ногоон банк, санхүү буюу” өнгөрсөн 5-н жилийн хугацаанд Монгол улсад Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкууд ногоон зээлийг санхүүжүүлж эхэлснээр байгаль орчин, цаг уурт хэрхэн эерэгээр нөлөөлж буй талаар;
- ТоС-ийн Үндэсний замын зураг төслийн танилцуулга;
- ТоС-ийн “Онлайн сургалтын систем”-ийг амжилттай нэвтрүүлж буй талаар зэрэг сэдвүүдийн хүрээнд амжилттай зохион байгуулагдлаа.
Худалдаа, хөгжлийн банк тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ нийт банкны ажилтнууд тэр дундаа зээлийн ажилтнуудаа сургах, байгаль орчин, нийгмийн эрсдэлийн шинжээч нарыг бэлтгэж мэргэшүүлэх, цаашлаад харилцагч Та бүхэндээ зөв мэдээлэл өгөх, байгаль орчин, нийгмийн хариуцлагын талаархи ойлголт, хандлагыг бий болгохыг эрмэлзэн ажилласаар ирсэн.
Монгол улсын тэргүүлэх банкны хувьд ХХБанк бусад банкууддаа үлгэр жишээ байж, туршлагаасаа хуваалцан, байгаль орчин, нийгэмдээ ээлтэй банк байхыг зорин ажиллаж байгаагаа дуулгахад таатай байна.
Форумыг Монголын банкны холбоо, Монголын тогтвортой санхүүжилтийн хөгжлийн холбоо болон 2016, 2017 оны Шилдэг Тогтвортой санхүүжилтийг хэрэгжүүлэгч байгууллага, 2018 оны Тогтвортой санхүүжилтийн манлай банк Худалдаа, хөгжлийн банк хамтран зохион байгууллаа.
ХХБанкны сошиалд нэгдээрэй.