зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдэгдэл

2018-12-10
0
ЖИРГЭХ

Эдийн засаг, зах зээл дээр үүсээд буй нөхцөл байдал, Монголбанкнаас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг бодитоор тайлбарлах үүднээс энэхүү мэдэгдлийг гаргаж байна. 

Эдийн засаг 2018 оны эхний гурван улирлын байдлаар 6.4 хувийн өсөлттэй байна. Энэхүү өсөлтөд экспортын үнэ таатай нөлөө үзүүлэхийн зэрэгцээ бодлого боловсруулагчдын эдийн засгийн тогтвортой байдлыг зорьсон бодлогын арга хэмжээнүүд чухал нөлөөтэй байлаа.

Өнгөрсөн хоёр жил гаруй хугацаанд Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээг нэгтгэн дурдвал: Нэгдүгээрт, төсвийн шинжтэй үйл ажиллагаанд оролцож, төсвийн алдагдлыг мөнгө хэвлэж нөхдөг байсан үйл ажиллагааг зогсоосон нь олон улсын санхүүгийн байгууллагууд болон  хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээлээ. Мөнгөний бодлого нь үнийн тогтвортой байдал, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн тогтвортой байдлыг сахин хамгаалах үндсэн чиг үүргээ биелүүлж эхэлсэн нь улсын зээлжих зэрэглэл сайжирч, хөрөнгө оруулалт сэргэхэд гол түлхэц болов. Хоёрдугаарт, Төв банкны тухай хуулийн шинэчлэлээр төсвийн шинжтэй арга хэмжээ, төсвийн ужгирсан алдагдлыг Төв банкнаас он дамжин санхүүжүүлэхгүй байх, Мөнгөний бодлогын болон хяналт шалгалтын бодлогын аливаа шийдвэрийг харилцан зөвлөлдөж, хамтын зарчимд тулгуурлан гаргадаг тогтолцоог бүрдүүлсэн нь Монголбанк нь дэлхийн жишигт нийцсэн Төв банк болох үйл явцыг шат ахиулсан алхам болсон юм.

Банкны тухай, Үндэсний төлбөрийн системийн тухай, Банкны салбарын тогтвортой байдлын тухай зэрэг санхүүгийн системийн тулгуур хуулиудыг шинэчилж, олон улсын сайн туршлага, зарчмуудыг суулгаж өгсөн нь санхүүгийн систем эрүүлжиж, бэхжих үндэс болов. Гуравдугаарт, инфляцийн зорилтыг алдагдуулалгүйгээр Мөнгөний бодлогын хүүг 2016 оны 8 дугаар сараас хойш 5 нэгж хувиар аажмаар бууруулан 10 хувьд хүргэсэн нь сүүлийн 8 жилийн хамгийн доод түвшин байлаа. Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэхдээ эрэлтийн шалтгаантай инфляцийн дарамтыг нэмэгдүүлэлгүйгээр эдийн засгийн өсөлтийг дэмжих зарчмыг баримталлаа. Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч гурван байгууллага (Moody’s, S&P, Fitch) бүгд Монгол улсын зээлжих зэрэглэлийг 2018 онд дээшлүүлсэн нь бодлого зөв байсан гэдэгт гадаад талаас өгсөн үнэлгээ юм.  Инфляцийн түвшин энэ оны 10 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 6.3 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 6.8 хувь байгаа бөгөөд цаашид цаг агаар, бензиний үнэ зэрэг нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс болон улирлын онцлогтой холбоотойгоор түр хугацаанд зорилтоос давж хэлбэлзэх боловч 8 хувийн орчимд тогтвортой хадгалагдаж, Төв банкны үндсэн зорилт үргэлжлэн хангагдахаар хүлээгдэж байна.

Бодлогын хүү болон макро зохистой бодлогын арга хэрэгслийг хослуулан эдийн засгийн сэргэлтийг дэмжсэн бодлого нь санхүүгийн салбарын системийн эрсдэлийг бууруулах, зээлийн хэмжээг зохистой түвшнээс хэтрүүлэлгүйгээр зээлийн хүүг бууруулах замаар хэрэгжиж байна. 2015 оны сүүлийн хагасаас эхлэн сар тутам дунджаар 4-5 хувиар агшиж байсан зээлийн үлдэгдлийн жилийн өсөлт 2017 оноос тогтвортой сэргэж 10 дугаар сарын байдлаар 20 орчим хувьтай байна. Энэ нь эдийн засгийн өсөлтийг хангах санхүүгийн гол эх үүсвэр болж байна. Гаднаас орж ирсэн валютын урсгалыг гадаад валютын нөөцийн хуримтлал руу хөрвүүлж, банкуудын зээлийн эх үүсвэрийг гадаад валютаар бус төгрөгөөр бүрдүүлж, банкуудын эх үүсвэр Монголбанк, Засгийн газрын хараат байдлаас ангижирч, иргэд, ААН-ийн харилцах, хадгаламжаар бүрдэх болсон нь банкууд зээл гаргах таатай боломжийг олгож, зээлийн тасалдал арилж, санхүүгийн зуучлал хэвийн явагдах нөхцөл болсон юм. Бодлогын хүүг инфляцийн хэтийн төлөв, зорилттой нийцтэйгээр бууруулсан, банкны эх үүсвэрийг хэрэглээний зээлээс бизнесийн зээл рүү шилжүүлэх макро зохистой бодлогын арга хэмжээ авч эхэлсэн нь банкуудын зээлийн зах зээл дээрх өрсөлдөөнийг нэмэгдүүлж, зээлийн хүү буурахад нөлөөлж байна. 2017 оны 3 дугаар улирлаас эхлэн шинээр олгож буй зээлийн хүү үргэлжлэн буурч, 17.6 хувьд хүрсэн нь 2011 оноос хойш санхүүгийн зах зээл дээр ажиглагдаагүй эерэг үр дүн болоод байна. Энэ оны 10 дугаар сард банкны салбараас ААН-д шинээр олгосон төгрөгийн зээлийн 74 хувь нь 12-17 хувийн хүүтэй, иргэдэд олгосон зээлийн 65 орчим хувь нь 12-18 хувийн хүүтэй байна. 2015 оноос хумигдаж байсан бизнесийн зээлийн өсөлт 2018 оны 5 дугаар сараас эхлэн сэргэж, 9 дүгээр сарын байдлаар жилийн өмнөх түвшнээс 13.8 хувиар өсөөд байна.

Төв банкны шинэ хуулийн дагуу УИХ-аас томилогдож байгуулагдсан Мөнгөний бодлогын хорооны 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар бодлогын хүүг 1 нэгжээр нэмэгдүүлэх шийдвэрийг 100 хувь санал нэгдэж гаргасан. Энэ нь эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдалд дотоод болон гадаад талаас учирч буй, цаашид учирч болзошгүй байгаа эрсдэлийг харгалзан үзэж өнөөдрийн өсөлтийг нэмэгдүүлэхээс илүүтэйгээр тогтворжуулж, дунд хугацаанд хадгалж хамгаалах зорилготой шийдвэр юм. Эдийн засгийн 6.4 хувийн өсөлтийг бүрдүүлэхэд нийт дотоод эрэлт 14.6 хувиар өсч байгаа нь дунд хугацааны тогтвортой байдлыг эрхэмлэж байгаа бодлого боловсруулагчдын хувьд хэд хэдэн асуултыг бий болгож байна. Дотоод эрэлтийн энэ өсөлт цаашид тогтвортой байж чадах уу?, Дотоод эрэлтийн өсөлтөөс үүдэлтэй төлбөрийн тэнцлийн дарамтыг даах уу?, Гадаад орчинд үүсээд буй эрсдэлүүд энэхүү дотоод тэлэлтийг цааш үргэлжлүүлэх бололцоог бидэнд олгох уу? эсвэл 2013-2016 оны хүндрэлийг дахин давтах уу? гэсэн шийдлээ хүлээсэн олон асуудал бидний өмнө тулгарч байна. Ирээдүйн тогтвортой байдлыг зорьж байгаа тул өнөөдөр хамгийн эрсдэл багатай хувилбарыг сонгох нь зүй ёсны хэрэг юм. Хэрэв ингэхгүй бол дэлхийн эдийн засгийн төлөв, түүнийг дагасан эрдэс бүтээгдэхүүний үнийн сэргэлт, экспортын эрэлт сайжрахыг хүлээж гадаад өр тавьсан өмнөх алдаагаа давтах эрсдэлтэй байна. 

Монгол улсын гадаад валютын нөөц 3.4 тэрбум ам.доллар буюу түүхэн дээд түвшиндээ хүрээд байна. Хэдийгээр гадаад валютын нөөц 2012 оны эцэст 4.1 тэрбум долларт хүрсэн нь хамгийн дээд үзүүлэлт мэт боловч үүний 2.1 тэрбум ам.долларыг Чингис бонд, Хөгжлийн банкны бондын өрөөр бүрдүүлсэн билээ. Гэхдээ одоогийн хүрсэн түвшин нь өндөр мэт боловч эдийн засгийн нөхцөл байдалтай харьцуулахад хүрэлцээтэй бус хэвээр байна. Тухайлбал, Монгол улс 27.9 тэрбум ам.долларт хүрсэн гадаад өрийнхөө дарамтыг бууруулах шаардлагатай; дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал муудах эрсдэл өндөр байгаа; 2020 оны сүүлийн хагасаас эхлэн гадаад өрийн том дүнтэй эргэн төлөлтүүд хийгдэж эхлэхээр хүлээгдэж байгаа нөхцөлд валютын нөөцөө хэрэглэж, зарцуулах бус, харин үүлэн чөлөөний нарыг самбаачлан нарны галтай, өвсний сөлтэйд ургацаа хурааж, өвлийн бэлтгэлээ базаах нь хэтийн ирээдүйд тустай. Гадаад валютын улсын нөөцийн зохистой хэмжээ нь улс орны тусгаар тогтнолын санхүүгийн баталгаа мөн. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн банкны салбарын бүтцийн өөрчлөлттэй холбоотой зорилтуудыг Монголбанк хариуцан хэрэгжүүлж, 6 удаагийн үнэлгээнд амжилттай дүнтэйгээр оролцов.

Эдийн засгийн өсөлт сайн, санхүүгийн салбарын зуучлал, зээл олголт хэвийн үргэлжилж, гадаад валютын нөөц харьцангуй өндөр түвшинд хүрээд буй энэ үед төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сүүлийн 2 сарын хугацаанд 200 орчим төгрөгөөр суларсан нь эдийн засаг уул уурхай болон гадаад орчноос ямар өндөр хамааралтай эмзэг байгааг; гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид, хадгаламж эзэмшигчдийн итгэлийн дархлаа ямар сул байгааг маш тодоор харуулж байна. Манай улсын төдийгүй бусад хөгжиж буй орнуудын валютын ханшид олон улсын нөхцөл байдал сөргөөр нөлөөлж суурь дарамтыг бий болгож байна. Гэхдээ сүүлийн сар гаруй хугацаанд бий болсон төгрөгийн ханшийн савлагаа нь нэгд, нүүрсний экспорт саатсан; хоёрт, улс төрийн тогтворгүй байдлаас үүдэлтэй тодорхой бус байдал нэмэгдэж, итгэл суларсантай холбоотой. Тухайлбал, БНХАУ-ын талаас манай улсаас худалдаж авах нүүрсээ 11 дүгээр сарын дунд үеэс эхлэн хязгаарласан нь валютын урсгалд сөргөөр нөлөөллөө. 2017 оны сүүлээс сайжирч байсан хэрэглэгчийн итгэлийн индекс 3 дугаар улирлаас эргэн муудах хандлага ажиглагдлаа. Иргэд, ААН-ийн итгэл суларснаар сүүлийн 2 сар гаруйн хугацаанд гадаад валютын харилцах, хадгаламж 220 гаруй сая ам.доллараар өсөөд байна. ААН нэгж байгууллагын цэврээр худалдан авсан ам.долларын хэмжээ 10 дугаар сартай харьцуулахад 11 дүгээр сар болон 12 дугаар сарын эхний долоо хоногийн байдлаар 240 гаруй сая ам.доллараар нэмэгдэв. Зах зээл дээр үүссэн нөхцөл байдлыг тогтворжуулах зорилгоор Монголбанк 11 дүгээр сарын эхнээс 400 гаруй сая ам.долларыг валютын захад интервенц хэлбэрээр нийлүүлсэн боловч төгрөгийн гадаад валюттай харьцах ханш үргэлжлэн суларсан нь зах зээлд оролцогчдын хүлээлт, зан төлөв өөрчлөгдөж спекцуляци эрэлт нэмэгдсэнтэй холбоотой байлаа. Монголбанкны зүгээс 2018 онд төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг тогтворжуулахын тулд нийт 1.2 тэрбум ам.доллар зах зээлд нийлүүлээд байна. Зөвхөн өнгөрсөн 7 хоногт 130 сая ам.доллар банкуудад арилжаалав. Улс төрийн нөхцөл байдал бүрэн тогтворжоогүй боловч Засгийн газрын үйл ажиллагаагаа  үргэлжлэх шийдвэр гарч, Монголбанк бодлогын хүүг өсгөж, интервенцийн хэмжээг нэмэгдүүлж, нүүрсний экспорт сэргэж эхэлснээр төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтворжих хандлагатай байна.

Гэхдээ эдийн засгийн тогтвортой байдлыг цаашид хадгалахын тулд улс төрийн тогтвортой байдлыг хангах, тогтворгүй байдлаас үүдэн эргэлзээтэй нөхцөл байдалд ороод буй хөрөнгө оруулагчдын  эргэлзээг арилгах, улс төр, дипломат арга замаар нүүрсний экспортыг дэмжих шаардлагатай байна. Эрдэнэс таван толгой компаний IPO хийх, хувьцааг олон улсын хөрөнгийн зах зээлд гаргаж худалдаалах бэлтгэл хангагдаж буй одоо цаг үед гадаадын хөрөнгө оруулагчдаас Монголд итгэх явдал өндөр байх нь туйлаас чухал байна.

Эдийн засгийн аюулгүй байдал, эдийн засгийн дунд, урт хугацааны тогтвортой байдлыг хадгалахын тулд төсөв, мөнгөний бодлогын төлөвийг ирээдүйг харж тодорхойлох шаардлагатай. Мөнгөний бодлого сулрах нь сайн, хатуурах нь муу гэж ойлгох нь өрөөсгөл бөгөөд бодлогын төлөв өөрчлөгдөхийн үр дүнтэй байдал нь эдийн засгийн тогтвортой байдлыг дунд хугацаанд хэр хангаж чадсанаар хэмжигдэх учиртай. Ирээдүйд эрсдэл үүсч болзошгүй байгаа үед эдийн засгийн чадавхи нь дотоод эрэлт (хэрэглээ, хөрөнгө оруулалт, төсвийн тэлэлт)-ийн өсөлтөө даахааргүй бол хурдаа сааруулах, түүнд чиглэсэн бодлогын тохируулгыг хийхээс өөр сонголтгүй. Харин ирээдүйн боломж хангалттай бөгөөд эрсдэл харьцангуй бага үед тогтвортой байдлаа хадгалж, хэт халалт бий болгохгүйгээр эдийн засгийг тэлэх орон зайг бодлогоор дэмжих хэрэгтэй.

Эдийн засгийн өсөлтийг тогтвортой байдлыг хамгаалахуйц бодлогын тохируулгыг цаг тухайд нь хийж, харилцан бие биенийхээ нөлөөг тэнцвэржүүлж явах нь төсөв, мөнгөний бодлогын зохистой хослол юм. Монгол улсын эдийн засгийн уул уурхайгаас хамаарах байдал нэмэгдэж, төсөв, мөнгөний бодлогын тэлэх орон зай хязгаарлагдмал болж, гадаад өрийн дарамт нэмэгдэж байгаа энэ үед бодлого боловсруулагчид дотоод, гадаад орчноо мэдэрч, алсын хараатай шийдвэрүүд гаргаж чадах эсэхээс Монгол Улсын цаашдын хувь заяа, эдийн засгийн аюулгүй байдал шууд хамаарна.

Сайн үйлс дэлгэрч, арвижих болтугай.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
ХХБ ажилтнууддаа зориулж, хиймэл оюун ухааны "TDB Skill Lab" сургалтын платформ нэвтрүүллээ
Голомт банк 2025 оны Тогтвортой хөгжилд манлайлагч “Шилдэг ТоС банк”-аар тодорлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Номин (49.0.219.108)
    доллартайгаа далд ор новшоо
    2018 оны 12 сарын 11 | Хариулах
  • ямбий (59.153.113.97)
    ЭНЭ ХҮН ГУАЙ ОГЦРОХООСОО ӨМНӨ НЭГ ДУУГАРЧ БАЙГАА ЮМ БАЙХДОО
    2018 оны 12 сарын 11 | Хариулах
  • Иргэн (202.72.245.200)
    Ажиллаа сайн хийх нь чухал даа, гэхдээ өөрийгөө зөв гээд эндүүрээд байгаа бололтой
    2018 оны 12 сарын 10 | Хариулах
  • Zochin (59.153.115.149)
    Tugrugiin khansh tengert tulchihsan bolohoor arisaa hamgaalah gej oroldoj ehlev uu? Nemergui dee. Mongol bank uurgee mash muu bieluulj baigaagiin ilerhiilel ni tugrugiin hanshnii unalt shuu dee.
    2018 оны 12 сарын 10 | Хариулах
  • zochin (66.181.178.165)
    ene yu khiisen gej medegdel khiigeed bnaa
    2018 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.212.117.163)
    ажлаа огч ачигдахад бэлдэнэ
    2018 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.10.20.34)
    Hiisen l gehiin haana bgan be ter ur dun ni
    2018 оны 12 сарын 10 | Хариулах
  • зочид (202.21.97.90)
    ххбанкинд банкны мэргэжлээр төгссөн бараг хүн байхгүйдотооодод коллеж голдуу төгссөн тэнэг харьцаагүй нөхөд байдаг голомт банк арай дээр юмаа
    2018 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.9.42.37)
    Долларын ханшийг өсгөж ченжийн хомхой сэтгэлээр ард түмнээ шулж байж алдагдлаа нөхөж байгаагаа мөн тайлбарлаваа, арчаагүй МАНгаруудын зүгээр л жишээ лойчихсон ч банкир бол доо
    2018 оны 12 сарын 10 | Хариулах
  • зочин (103.26.194.227)
    Ми.Энхболдын ,нөхөр ,мэдэгдэл ,хийгээд нэг ,л ,биш ,ээ.
    2018 оны 12 сарын 10 | Хариулах
  • ardiin nam bol aguu ym bainaa (202.21.106.123)
    ardiin nam mongoliig avrah ym daa
    2018 оны 12 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.229.176.130)
    ih huraliin darga n onholdod irehleeer borivniih n baaaaaas n goojood medegdel ntr gargaad, aij bn aaaa, hurdan buuuu naanaasaaaa chadvartai huchtei ediin zasagchdaasaa tomil, orond n hashchuluun, defacto jargalsaikhan, geh metiin shildeg ediin zasagchdiin negiig tomilson n deereeee.
    2018 оны 12 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Ерөнхийлөгчийн нэрэмжит шилжин явах цом–2025” шагайн харвааны аваргууд тодорчээ
    8 мин
  • Алтан цом: "Эм-Си-Эс Энержи" баг нэг ялагдалгүй тэргүүлж байна
    17 мин
  • Ойрын тав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    25 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    28 мин
  • Фортуна Н.Батбаяр, түүний охин УИХ-ын гишүүн Б.Жаргалан нар “Чингис” бондтой холбоотой юу
    29 мин
  • Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлсний 66.4 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна
    31 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Хүндэт доктор” боллоо
    1 цаг 52 мин
  • Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав
    3 цаг 14 мин
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
    3 цаг 19 мин
  • Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина
    4 цаг 3 мин
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
    5 цаг 50 мин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
    6 цаг 0 мин
  • Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    6 цаг 24 мин
  • "Шар гэгээ" киноны уран бүтээлчид Б.Лхагвасүрэнгийн зохиолоос сэдэвлэсэн “Холын цагаан манан” УСК-гоор үзэгчдэд бэлэг барина
    6 цаг 28 мин
  • Сурагчдын өвлийн амралт 12 дугаар сарын 22-ноос эхэлнэ
    6 цаг 36 мин
  • Өнөөдөр 1, 6-гаар төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
    6 цаг 41 мин
  • Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн байна
    6 цаг 44 мин
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
    7 цаг 10 мин
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    17 цаг 57 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    Өчигдөр 10 цаг 25 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
  • “Нийслэлийн төсөв, асуудал, шийдэл: Иргэдийн хяналт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Суданы агаарын хүчин агаараас бөмбөгдөж 1700 энгийн иргэнийг хөнөөжээ
  • Австралид 16-аас доош насныханд TikTok, Facebook, YouTube, X, Reddit зэргийг хориглож эхэллээ
  • Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК