Монголын улсын арилжааны ууган банк худалдаа хөгжлийн банкны хамт олон шинэ оны босгон дээр шинэхэн VIP салбараа Шангри-Ла төвд харилцагчдынхаа халуун алга ташилтан дунд нээлээ.
ХХБанк харилцагчдаа хүндэтгэн тэргүүлэгч банкны шилдэг үйлчилгээг тав тухтай орчинд хүргэхээр ямагт зорин ажиллаж, харилцагчийн үйлчилгээний жишгийг шинэчлэн тогтоосоор ирсэн. Энэ ч утгаараа харилцагчиддаа илүү тав тухтай орчинд олон улсын банкны жишигт нийцсэн бүх төрлийн үйлчилгээг хүргэх үүднээс салбаруудынхаа өнгө төрхийг шинэчилсээр байгаа билээ. Энэ оны хувьд олон улсын жишиг бүхий 5 шинэ салбараа нээж, үйл ажиллагаа явуулж байсан 5-н салбарынхаа өнгө төрхийг шинэчлээд байна.
Мөн худалдаа хөгжлийн банкны онлайн банкны үйлчилгээндээ маш олон боломж, давуу талуудыг тогтмол хөгжүүлснээр Харилцагч Та бүхэн хүссэн үедээ
- Хадгаламж барьцаалсан зээл авах,
- Банкны бүх төрлийн тодорхойлолтыг онлайнаар авах,
- Гадаад гуйвуулга хийх,
- Банк хоорондын шилжүүлэг хийх зэрэг банкны бүх төрлийн үйлчилгээг ухаалаг утсаа ашиглан авах боломж улам бүр нэмэгдсээр байгаа юм.
Хөгжил дэвшилд хамтдаа