2018 оны 12 дугээр сарын 03-ны өдөр I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 51,809,733.00 төгрөгийн үнийн дүн бүхий 328,291 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Материалимпекс" ХК (MIE+13.65%) болон "Женко Тур Бюро" ХК (JTB+13.33%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хэрлэн Хивс" ХК (HRL -14.29%) болон "Увс Чацаргана" ХК (CHR -12.50%) -ийн хувьцаа амгийн их уналттай байлаа.
Энэ өдөр "TOP 20" индекс 0.14 хувиар өсч 19541.61 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,309,311,054,070.30 төгрөг боллоо.