"Говь" ХК-ийн арилжааг түр зогсоосон байна. Тодруулбал, Санхүүгийн кохицуулах хорооны 2018 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар "Говь" ХК-ийн үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулахыг зөвшөөрсөнтэй холбогдуулан Улсын байцаагчийн 2018 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 57 тоот албан шаардлагын дагуу тус компанийн арилжааг өнөөдрөөс эхлэн түр хугацаагаар зогсоожээ.
Эх сурвалж: МХБ