Монголбанк 2018 оны арваннэгдүгээр сард 1.2 тонн алт худалдан авчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад ижил хэмжээнд байсан гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Түүнчлэн 2018 оны эхний 11 сард нийт 18.9 тонн алт худалдан авсан байна. Мөн аравдугаар сарын 15-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 93.3 кг алт, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 41.6 кг алтыг худалдаж авсан үзүүлэлттэй байна.
Өнгөрсөн сарын байдлаар 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 100.995.34 төгрөг байлаа.
Эх сурвалж: Монголбанк