"Экономист" сэтгүүл "Дэлхий 2019 онд" гэсэн тусгай дугаараа гаргажээ. 2019 онд эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлэх 10 орны тоонд Монгол улс багтсан байна.
Тодруулбал, нэгдүгээрт, Сири Улс 9.9 хувиар, хоёрдугаарт, Бангладеш Улс 7.7 хувиар, гуравдугаарт, Энэтхэг Улс 7.6 хувиар, дөрөвдүгээрт, Бутан Улс 7.4 хувиар, тавдугаарт, Этофи Улс 7.3 хувиар, зургадугаарт, Лаос Улс 7.3 хувиар, долдугаарт, Руанда Улс 7.2 хувиар, наймдугаарт, Мьянмар Улс 7.2 хувиар, есдүгээрт, Камбож Улс 6.8 хувиар, аравдугаарт, Монгол Улс 6.8 хувиар тус тус эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлэх орны тоонд багтжээ.
Энэ бол олон улсын түвшний экспертүүд, эдийн засагчдын манай эдийн засгийн бодлого, гарч байгаа үр дүнд өгсөн үнэлгээ юм.
Б.Лхам
Сэтгэгдэл (1)