2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр I, II, III ангиллын 30 хувьцаат компанийн 55,554,840.00 төгрөгийн үнийн дүн бүхий 99,721 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Багануур" ХК (BAN+15.00%) болон "Алтайн Зам" ХК (AZH+14.89%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Материалимпекс" ХК (MIE -12.79%) болон "Орхондалай" ХК (ORD -10.92%) -ийн хувьцаа амгийн их уналттай байлаа.
Мөн ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт 8.5 сая төгрөгийн үнийн дүн бүхий 83 ширхэг ЗГҮЦ арилжаалагдлаа.
Энэ өдөр "TOP 20" индекс 0.12 хувиар өсч 19436.44 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,298,117,983,329.49 төгрөг боллоо.