Санхүүгийн зохицуулах хороо энэ сард нийт 6 ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг хянан, шийдвэрлэсэн байна.
ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийг үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого нь зээлийн хүүг бууруулах, санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, улмаар эрсдэл даах чадварыг дээшлүүлэх зорилготой байдаг. Энэ хүрээнд тус 6 ББСБ нийт 2.3 тэрбум төгрөгөөр хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлжээ.
Б.Лхам