УИХ-ын гишүүн О.Баасанхүү Монголбанкны Ерөнхийлөгч Баяртсайханд шаардлага хүргүүлэх болсноо өнөөдөр мэдэгдлээ. Тэрбээр “Монголбанкны Ерөнхийлөгч Баяртсайханд 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Эдийн Засгийн байнгын хорооны хурлаар ипотекийн зээлийг хэрэгжүүлэхтэй холбоотой 35 дугаар тоот тогтоол гарсан. Ипотекийн зээлийг буулгах ёстой тэр дундаа гурван хувь байлгах ёстой гэсэн мэдэгдлийн дараа нэлээд олон хүмүүс найман хувийн зээлээ чөлөөтэй олгохгүй байна. Гурав байтугай найман хувийн зээл олдохгүй байна гэж байна. 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн Байнгын хорооны тогтоолын дагуу Засгийн Газар Монголбанк нийлж ипотекийн зээлийг санхүүжүүлэх үүрэг хүлээсэн гэдгийг албан ёсоор хэлье. 2018 онд Монголбанкны хууль батлагдсан. Төвбанкны тухай хуулийн 5.7 зүйлд Төвбанк нь харилцагч хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны эрхийг хамгаална хэмээн заасан байдаг. Өөрөөр хэлбэл ипотек зээлдэгчийн хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг Төвбанк хамгаалах ёстой. Хуулиар яагаад ингэж хатуу үүрэг өгсөн бэ гэхлээр ихэнх арилжааны банкуудын хувьд хүүг авдаг байсан болохоос хүү нь багасахгүй байсан. Тиймээс үндсэн зээлийн хүүг багасгаж харилцагчдын эрх ашгийг хамгаалах ёстой. Энэ дээрх гол шаардлага нь арилжааны банкуудын зээлийн хүү 14 хувь тиймээс инфляцтай уялдуулж хадгаламж эзэмшигчийн хүүг багасга гэж байгаа юм. 14 хувийг 11 хувь болго. Ингэх юм бол зээлийн хүү буурна. Зээлийн хүү буурснаар эмээ өвөө нарын тэтгэврийн зээлийн хүү давхар бууна гэсэн үг. Арилжааны, цалингийн зээлийн хүү бууна гэж ойлгож болно. Би энд ганцхан зүйлийг хэлж байгаа инфляцтайгаа уялдуулж эрсдэл, ашиг, үйлчилгээний үнийг нэмэхэд 11 хувь болох боломжтой байгаа юм” гэлээ.
Мөн тэрбээр “Хоёрдугаарт Монгол Улсын өрийн их болсон. Дэлхийн жишгийг харах юм бол гадаадад өртэй байснаас Төвбанкиндаа өртэй байсан дээр гэж үздэг юм байна. Манайд гадны зээл тусламжийн босго, хэмжээ хэрээсээ хэтэрч Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц болсон байгаа. Энэ байдлыг ашиглаж төр засаг, улс орныг тогтворгүй байлгахаар улайрч байгааг бүлэглэлүүдийн "зодооноос" харж байгаа байх. Би энд 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 35 дугаар тоот тогтоолыг хэрэгжүүлэхдээ ипотекийн хүүг буулга гэсэн хатуу шаардлага тавьж байна. Буух боломж байна. Банкуудтай ярьсан багадаа зургаан хувь буулгах боломжтой гэж байна. Би гурван хувь гэж байгаа гэхдээ энэ асуудалд маргалдаж болно. Мөн дээрээс нь нийгэмд чанаргүй зээлийн хэмжээ их байна. Үүнтэй холбоотойгоор тусгай сангуудын олгогдож буй зээл нь УИХ-ын мөнгөний бодлоготой харшилж байна” хэмээн ярьсан юм.
Р.Хишигжаргал
Сэтгэгдэл (1)